1. Техник хангамжийн үндсэн бүрэлдэхүүн
Сүлжээний зангилаануудыг хооронд нь холбохын зориулалттай үндсэн техник хангамж бүх сүлжээнд байдаг. Үүнд, Сүлжээний интерфэйсийн карт буюу Сүлжээний карт (network interface card, NIC), Бриж буюу Гүүр, Хаб, Свич, Рүүтэр буюу Замчлагч орно. Үүний зэрэгцээ тус үндсэн техник хангамжийг хооронд нь холбох арга хэрэгтэй (энэ нь ихэнх үед Категори 5 UTP кабель байна). Cat5-аас гадна микродолгионон холболт (IEEE 802.12), шилэн кабель хэрэглэж болно.Сүлжээний интерфэйсийн карт
Сүлжээний карт (өөрөөр сүлжээний адаптэр, сүлжээний интерфэйсийн карт ч гэдэг) нь компьютерийн сүлжээгээр компьютерүүд хоорондоо харилцах боломжийг олгодог техник хангамж юм. Энэ нь сүлжээний орчин руух физик хандалтыг олгодог ба MAC хаягыг хэрэглэн доод түвшний хаяглах системийг бүрдүүлнэ.Рипийтэр/Давтагч
Рипийтэр нь дохиог хүлээн аваад хэрэггүй шуугианыг арилгаж, дахин генерацлаж, илүү өндөр чадлын түвшинд буюу саадын нөгөө тал руу дахин дамжуулдаг (ийнхүү дохио нь сулралгүйгээр илүү урт зайг туулах боломжтой болно) электроникийн төхөөрөмж юм. Мушгиа кабелиар хийгдсэн Этернэт сүлжээний хувьд 100 метрээс хэтрэх кабельд рипийтэрийг ашиглах шаардлагатай. Рипийтэр нь OSI загварын физик түвшинд ажилладаг.Хаб
Сүлжээний хаб нь олон порттой, ирсэн пакетийг бүх порт руугаа шууд цацдаг төхөөрөмж. Ингэх үед фрэймийн зорьсон хаяг нь broadcast хаяг руу солигдохгүй. Хаб нь OSI загварын физик түвшинд ажиллана.Бриж/Гүүр
Сүлжээний бриж нь OSI загварын өгөгдөл холболтын түвшинд (2-р түвшин) сүлжээний сегментүүдийг холбодог. Бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу өгөгдлийг цацна. Гэхдээ хабаас ялгаатай нь MAC хаягуудыг аль портод байгааг тогтоож авдаг. Иймд нэгэнт порт, хаягийг нийцүүлсэний дараа тэрхүү хаяг руу явуулсан өгөгдлийг зөвхөн тохирох портод дамжуулна.Портууд дээр ирсэн фрэймүүдийн эх үүсвэр хаягийг ажигласны үр дүнд брижүүд нь порт, хаягуудыг нийцүүлдэг. Портод фрэйм ирсний дараа эх үүсвэр хаяг нь хадгалагдан, бриж нь тус MAC хаягийг ирсэн порттой холбоотой гэж үзнэ. Мэдэгдэхгүй байсан зорьсон хаягтай фрэйм ирэхэд бриж нь ирсэн портоос бусад бүх порт руу фрэймийг цацдаг.
Брижүүд гурван үндсэн төрөлд хуваагдана:
- Local bridge: LAN-гуудыг шууд холбоно.
- Remote bridge: LAN-гууд хооронд WAN-г бүтээхэд хэрэглэгддэг. Ийм төрлийн брижэд холболт нь эцсийн сүлжээнээс уда.
Свич
Свич нь OSI загварын хоёрдугаар түвшний фрэймүүдийг MAC хаягаар нь портууд хооронд урагш дамжуулж, шүүдэг төхөөрөмж юм.Свичийн хабаас ялгаатай нь холбоо явагдах ёстой портууд хооронд л фрэймүүдийг дамжуулдаг. Свич нь мөргөлдөөний талбарыг задалдаг ч өөрийгөө цацалтын талбар гэдэг. Тус төхөөрөмж нь фрэймүүдийг MAC хаягаар нь дамжуулдаг. Свичэд ихэвчлэн маш олон тооны порт байх бөгөөд төхөөрөмжүүдэд одон топологийг байгуулах ба нэмэлт свичүүдийг холбох боломжтой болгоно.
Зарим свичүүд нь 3-р түвшний хаяглалт, эсвэл өөр логик түвшнүүдийн хувьд рүүтинг хийх чадвартай бөгөөд эдгээрийг олон түвшинт свич (multi-layer switch) гэнэ. Худалдаанд свич гэсэн үгийг хаяг, ачаалал, агуулгаар нь өгөгдлийг ангилж дамжуулдаг рүүтэр, бриж, URL заагч гэх мэт төхөөрөмжүүдийг илэрхийлэхэд ашиглах тохиолдол бий.
No comments:
Post a Comment