Нүүр хуудас | Танилцуулага | Блог гэж юу вэ Хичээл | Холбоос | Холбоо барих

Wednesday, March 25, 2015

 6. Програм хангамж буюу энгийнээр Програм хангамж гэдэг нь компьютер  зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөгдлийн цогц юм. Програм хангамж гэсэн ойлголтыг анх 1960-аад онд компьютерийн тогтмол хэсэг болох техник хангамжаас ялгахын тулд хэрэглэсэн. Компакт диск (CD) болон интернэтийн татцаас өмнө хэрэглээний програм болон үйлдлийн систем нь соронзон диск болон соронзон тууз гэсэн уян орчин дээр бичигддэг байжээ. Одоо програм хангамж нь нийгмийн салшгүй нэг хэсэг болсон байна. Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийг програмууд , архивууд болонтэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа  өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хагамж нь компьтерийн санах ой  буюу биет бус зүйлд хадгалагддаг.
Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг. Програм хангамж нь ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэх ба ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхтэгэл тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүмүүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч  ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.

No comments:

Post a Comment